Лекц 1
Сэдэв: Утгазүй түүний судлагдахуун
Утга судлалын судлагдахуун
Хэлний нэгжийн бодот ертөнцийг тусгасан агуулгын талыг гүн бүтэц хэмээн нэрийдэж, түүнийг судалдаг шинжлэх ухааныг утга судлал гэнэ.
Хэлний утга судлал бол хүний хэлний авиалбарын утга ялгаруулах шинж болон хэлний агуулгын үндсэн нэгж болох бүтээвэр, үглэвэр, нийлмэл үг, хэлц үг, өгүүлбэр, эхийн утга санаа хийгээд аялга, цэг цэглэл, дохио зангаагаар илтгэх санаа зэргийг судлах хэл шинжлэлийн чухал түвшин юм.
Утга судлалын үндсэн нэгж нь утгалбар, утгалбарыг бүрдүүлэх нэгж утганцар болно. Утга судлал нь хэлний бусад салбар шинжлэх ухаантай олон талаар холбогдоно
1.Үгийн сан судлал
2.Үгийн сангийн утга зүй
3. Үгийн гарал зүй
4. Хэлц судлал
5. Нэр томъёо
6. Толь зүй
Утга судлалын судлагдахууны шаталсан тогтолцоо нь хэлшинжлэлийн шатлан дараалсан доод, дээд нэгжүүдийн ёсоор доод бага нэгжийн утгаас дээд том нэгжийн утга санаа улбаалан бүрэлдэх зүй тогтолтой.
Утга ялгаруулах авиалбарын байрлал, үүргээр бүтээврийн утга биежин бүтэж, утга илэрхийлэх олон бүтээврийн нийлцээр үг/ үглэврийн / утга бүтэж, үгийн сангийн утгас нийлж, нийлмэл үг,/зэрэгцээ үг, угсраа үг/, хэлц үгийн утга бүтэж, хэд хэдэн нийлмэл үгийн утга хамжиж , эсвэл найрч өгүүлбэрийн утга санаа бүтэж, өгүүлбэрүүдийн утга санаа нийлж – цогцолборын утга санаа бүтэж Цогцолборын утга санаа нийлж мөчлөгийн утга санаа бүрэлдэн бүтэж, олон нэгжийн утга санаа гинжлэн нэвчсэн шинжтэй байх бөгөөд утгын тэнхлэг үүснэ.
Авиалбар бол дүрсээр болон дуугаар утга ялгагч нэгж Бүтээвэр бол авиалбарын нэгдлээр утга ялгагч нэгж Нийлмэл үг бол олон үглэвэрийн нэгдлээр утга тээгч, хадгалагч нэгж өгүүлбэрийн утга санааны нэг хэсэг Цогцолбор бол олон өгүүлбэрийн нэгдлээр утга санаа нэвтэрүүлэгч нэгж мөчлөг ба эхийн санааны хэсэг Эх бол олон цогцолборын нэгдлээр утга санаааг төгс нэвтэрүүлэгч бүхэл хэсэг юм.
Үг бүхэн хэвшмэл дуудлагатай, тогтсон утгатай байна. Үгийн дуудлага нь түүний хэлбэр буюу өнгөн бүтэц, утга нь түүний агуулга буюу гүн бүтэц болно.
Өнгөн бүтэц (хэлбэр) нь хэлний тэмдгээр илэрч байгаа авианы тэмдгүүдийн цогц, гүн бүтэц (утга) нь хүний санаанд дүрслэн буусан ухагдахууны тусгал, тухайн үгэнд байгаа эгэл утгуудын цогц юм. Жишээ нь: үхэр гэдэг үг нь 4 үсэг, 4 авианаас бүтэж байгаа нь хэлбэр буюу өнгөн бүтэц болно.
Тугалмай эвэртэн
Ац туурайтан
Хивэгч амьтан
Мал
Эр, эм гэх мэт утгууд нь гүн бүтэц юм..
Гадаад тал Дотоод тал
Гаргалгын тал Агуулгын тал
Хэлбэр Утга
Өнгөн бүтэц Гүн бүтэц
Жишээ нь:
Утга судлалын гол судлагдахуун нь хэлний нэгжүүдийн гүн бүтэц юм.
Утганцар:
хэлний нэгжээр дохиолоход сэрэгдэх нэгэн зүйл шинж тэмдгийг хэлнэ.
Жишээ нь: монгол хэлний “цагаагч”
гэх үглэврийн утганцар нь дараах байдалтай гэж болно. Үүнд:
1.Өнгө зүсмийг илтгэх нэг шинж буюу нэг утганцар
2.Эм хүйсийг заах нөгөө нэг шинж буюу нэг утганцар
3.Зөвхөн мал адгууст хамаатай бас нэг шинж буюу нэг утганцартай
гэж үзнэ.
гэж үзнэ.
Утганцар: хэлний утга судлалын үндсэн нэгж. Олон утганцарын цогцоор тодорхойлно. Монгол хэлний “цагаагч”
гэх үглэврийн өмнө хэлсэн олон утганцраар “Эм малын цагаан зүсэм заах нэр” гэж утгалбарыг тогтооно.
Утга: утга судлалын үндсэн ухагдахуун. Бодот юмс, ухагдахуун, хэлний тэмдэг гурвын харьцаагаар илрэх хийсвэр ойлголт. Ах утгалбар: тодорхой зүйл юмын ерөнхий шинжийг хадгалсан утгалбар юм. Жнь: адуу, үхэр, тэмээ, хонь, гэх мэт үгэвэр цогцоороо багтсан “амьтан” гэх нь ах утгалбар болно. Энэ нэр томъёо үгийн утгын орон, төрөл утгат үгийг судлахад өргөн хэрэглэгдэнэ.
Утгазүй: Утга судлал гэх нэр томъёотой ижил утгаар байх боловч ихэнхдээ утга судлалындэд салбарыг нэрлэнэ. Жнь: үгийн сангийн утгазүй, бүтээврийн утгазүй, хэлзүйн утгазүй гэх мэт.
Утгасудлал: хэлний агуулгын тал утгын бүтэц тогтолцоо ай зүй тогтол өөрчлөл хувьсал гэх зэргийг судладаг хэл шинжлэлийн түвшин салбар ухаан юм.
Утга судлал нь хэлний утгын тогтолцоог бүхэлд нь авч үзнэ. Утгазүй нь утга судлалын дэд салбар буюу хэлний нэгж тус бүрийн утгын агуулгын тал, илэрхийлэх талыг тогтолцоотой судалдаг.
Монгол хэлний үгийн сан бол
1.
Үг
2. Нийлмэл үг
3. Өвөрмөц хэлц
4. Хэвшмэл хэлц гэсэн энгийн хийгээд нийлмэл нэгжтэй
1. Үг (нэг үглэвэр, нэг утгалбартай)
Үгийн гадаад тал (Хэлбэр) нь түүний авиа, авиалбарын цогц нийлц (бичигт үсэг, дүрс)байдаг.
Үгийн дотоод тал нь (утга) нь түүний бодит байдлын тусгалын цогц болно.
Утга судлалд үглэврийн агуулга гүн бүтцийг утгалбар гэх нэгжээр тодорхойлно.Утгалбар гэдэг нь олон утганцраас бүрдсэн утга судлалын үндсэн нэгж юм. Жишээ нь: нохой гэх үглэвэр нь
1.амьтан 2.тэжээвэр 3.эр, эм 4.хөхөөр тэжээгч гэх зэрэг утганцрын нийлцээр“Хөхөөр тэжээгч, тэжээвэр, эр эм амьтан”гэсэн утгалбартай болно.
2. Нийлмэл үг
Зэрэгцээ үг (Хоёр үглэвэр, нэг утгалбартай)
Үгийн сангийн цөм утга нь нэг ухагдахуун тэмдэглэсэн, хос үгийн утгын нэгдлээр багтаамж тэлсэн, нэг үглэврийн утгаас илүү хийсвэр утга санаа хадгалсан байна. Жишээ нь: нохой гахай,чоно нохой, нохой мохой гэх мэтээр хоёр үглэврээр бүтсэн учраас нохой гэх үглэврийн утгыг хадгалангаа, нэмэлт утгатай болно.
Угсраа үг
(2 дээш үглэвэр, 1 утгалбартай)
Хоёр буюу түүнээс доошгүй бодит утга бүхий үгс өөр хоорондоо хэлхэгдэн холбогдсоныгугсраа үг гэнэ. Жишээ нь: засгийн газар
Бүх үгс нь нийлээд нэг үгийн утга үүргээр явах, нийлж нэг утгалбартай болсныг угсраа үг гэнэ.
3. Өвөрмөц хэлц (2 дээш үглэвэр, 1 утгалбартай)
Хэлц үгийн дотор багтсан үгсийг утгын талаар салган задалж болохгүй цөмөөрөө нийлж нэгэн бүхэл утга санааг илтгэн үг тус бүрийн бодит утга алдагдсан байвал өвөрмөц хэлц гэнэ. Жишээ нь: хөл алдах, уруу царайлах, хоол буудах, нүд дүүрэн, нүд халтирах, ам алдах, өл залгах гэх мэт.
Монгол хэлний өвөрмөц хэлц өөр хоорондоо ойролцоо утгат, эсрэг утгат харьцаатай байна.
1. Ойролцоо утгат өвөрмөц хэлц даарах бээрэхийн утгатай “чөмөг царцам-ишиг хаямаар-гунын эвэр хугарам-ташуур алдам-сахал царцам-чөтгөр тогтох аргагүй-төмрөөр хайрах шиг-усаар цохиж байгаа юм шиг-улаан хошуухай болох-шүд хага ташуулам гэх мэт
2. Эсрэг утгат өвөрмөц хэлц
Өр нимгэн-чулуун зүрхтэй, зүү орох зайгүй-хонь чоно хоёр шиг, тэмээ ямаа шиг-усны дусал шиг, нүд ирмэхийн зуур-бээрсэн аалз шиг
4. Хэвшмэл хэлц (4 дээш үглэвэр, 1 утгалбартай)
Утгын хувьд дотор нь салгаж болох боловч хэлэнд бэлэн байдаг ихээхэн тогтвортой үг хэллэгийг хэвшмэл хэлц гэнэ. Жишээ нь: Эрхийг сурахаар бэрхийг сур, дуслыг хураавал далай болно, дуулсныг хураавал эрдэм болно гэх мэт үгс нь цөм хэвшмэл хэллэг болно.
No comments:
Post a Comment